• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 17:05:21    
Дү Жян-янь хотын эртний барилгуудыг хамгаалах төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ

Синьхуа Агентлаг

      Газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан Хятадын Сычуань мужийн нутаг район дахь дэлхийн соёлын өв болох Дү Жян-яний эртний барилгуудыг хамгаалах төсөл 30-ны өдөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна. Энэ бол Вэньчуаньд газар хөдөлсний дараа албан ёсоор хэрэгжиж байгаа түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах анхны төсөл юм. Уг төслийг 2-оос 3 жил хэрэгжүүлэхээр товлоод байна.

      Дү Жян-янь бол дэлхийн соёлын өвийн жагсаалтанд орсон газар бөгөөд мөн ч Хятадын түүх соёлын хамгаалалтын чухал байгууллага юм. 5-р сарын 12-ын өдөр Вэньчуаньд газар хөдөлсөнд Дү Жян-яний эртний зарим байрилгууд ноцтой эвдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, уг төсөлд Дү Жян-яний эртний барилгуудыг хамгаалах хүрээнд аюулыг арилгах, суурийг нь бэхжүүлэх, бүх талаар засвар хийх, аянга цахилгаанаас зайлуулах, галын аюулаас сэргийлэх зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтууд багтсан байна. Хамгаалах уг төслийг уулын технологийг хатуу мөрдөн хэрэгжүүлнэ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\