Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Бээжингийн Олимпийн наадмын олимпийн хотхоны газрын орлогч дарга, хатагтай Дэн Я-пин 6-р сарын 30-ны өдөр танилцуулж хэлэхдээ, бүртгэлд хамрагдсан дэлхийн 21 мянга гаруй сурвалжилагч Бээжингийн олимпийн наадмыг мэдээлэх болно гэжээ.
Дэн Я-пин 30-ны өдөр болсон "Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны гишүүд 2008 оны Бээжингийн олимпийг угтах яриа уулзалт" дээр ингэж хэлсэн байна. Тэр хэлэхдээ, бүртгэлд хамрагдаагүй байгаа бусад сурвалжлагчид ч Хятадад ирж олимпийг мэдээлэх ажиллагаанд оролцоно гэжээ.
Дэн Я-пин бас хэлэхдээ, одоо олимпийн хотхоны тоног төхөөрөмжүүд үндсэндээ бэлэн болоод байна. 7-р сарын 3-ны өдрөөс туршилтын журмаар ажиллуулна. Олимпийн хотхон нь тамирчдад Христосын шашин, буддын шашин, лалын шашин, Индуизм шашин, еврейн шашин зэрэг 5 шашны үйлчилгээг багтаасан төрөл бүрийн үйлчилгээ хангах болно гэлээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|