
Хятад улсын дарга Хү Жиньтао 6-р сарын 30-ны өдөр Бээжинд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Райстай уулзах үед хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа цаашдаа үргэлжлэн хөгжих чухал шат үед ороод байна. Хятад Америкийн харилцааны тогтвортой эрүүл саруул хөгжлийг ахиулахаар Америкийн талтай хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хятад Америкийн харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэх нь хоёр орон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхол мөн, Ази Номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван тогтвортой байдал хөгжил цэцэглэлд гүн гүнзгий алс хэтийн нөлөө үзүүлэх болно. Олон улсын байдал, Америкийн дотоодын байдалд ямар өөрчлөлт гарсан ч Хятад услын Америктай бүтээлч хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэх чиг шугам өөрчлөгдөхгүй юм. Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай, хамтаар хөгжих үндсэн дээр Америкийн талтай яриа хэлэлцээ солилцоогоо эрчимжүүлж, нийтлэг ойлголт хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Хятадын тал бэлэн байна гэж дарга Хү Жиньтао илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Бушийн үүрэгт ажлын хугацаанд Америк Хятадын харилцааны хөгжлийг ахиулж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг ахиулах зэрэг асуудал дээр Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Америкийн тал бэлэн байна. Бээжингийн олимпийн бэлтгэл ажил амжилтад хүрэхийг Америкийн тал ерөөж байна гэж Райс илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|