• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-30 17:13:12    
Бээжингийн олимпийн бамбарыг Ү Жүн хотод дамжуулжээ

Хятадын Олон Улсын Радио

       6-р сарын 30-ны үдээс өмнө, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын Ниньшягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы Ү Жүн хотод амжилттай дамжуулсан байна. 

      Үдээс өмнийн 9 цагт бамбар дамжуулах эхлэлтийн ёслол Ү Жүн дунд сургуульд болж, анхны бамбарыг Өвөр Монголын аж ахуйн нэгжийн шилдэг эзэн Хүө Чинхуа дамжуулжээ. Бээжингийн олимпийн бамбарыг уг хотын нэрт үзэмжит гудамжуудаар 5.6 км дамжуулж, 10 цаг 50 минутад Шэн-юань өргөн талбайд хүргэсэн байна. Нийт 193 бамбарчин уг ажиллагаанд оролцсон байна.

      7-р сарын 1-ний өдөр Бээжингийн олимпийн бамбарыг Ниньшягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы төв Иньчуань хотод дамжуулна.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\