Бээжингийн Олимпийн наадмын хотын сайн дурынхан 7-р сарын 1–нээс ажлын байраа эзэлж үйлчилж эхлэлээ гэж Бээжингийн Олимпийн наадмын хотын сайн дурынхны үйлчилгээний төв 6-р сарын 30–нд Бээжинд мэдэгдлээ.
7-р сарын 1–нээс хотын сайн дурын 400 мянган иргэн Бээжин хотын 500 цэгт ажиллаж, Олимпийн гишүүд, дотоод гадаадын сэтгүүлчид, үзэгчид, жуулчид, нийслэлийн иргэдэд мэдээлэл зөвлөлгөө хангаж, онц байдлын үйлчилгээ, хэлмэрчлэх зэргээр үйлчилнэ.
Бээжингийн Олимпийн наадмын хотын сайн дурынхан 7-р сарын 1–нээс 10-р сарын 8 хүртэл 100 хоног ажиллана. Энгийн үед 8 цаг, шаардлагатай үед 24 цагаар ажиллана. \Э.Цогзолмаа орчуулж, хянав \
|