Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө 6-р сарын 30-нд Бээжинд, Хятадад айлчилж байсан Америкийн төрийн нарийн бичгийн дарга К.Райстай уулзав.
Дай Бингүө хэлэхдээ, Хятад Америк дипломат харилцаа тогтоосон 30 жилийн туршид хоёр орны харилцаа олон хүндрэл бэрхшээлийг туулсан боловч ерөнхийдөө тасралтгүй хөгжиж ирсэн юм. Өнөө Хятад Америк дипломат харилцаа нь өнгөрснөө залгамжилж цаашид хөгжүүлэх чухал үе шатанд оршиж байна. Хоёр тал стратегийн болон алс хэтийн зорилтоор дээд хэмжээний харилцаа холбоогоо цаашид үргэлжлүүлж, стратегийн итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, бие биеийн гол ашиг сонирхол болон сонирхож байгаа чухал асуудлуудыг харилцан хүндэтгэн харгалзаж, хоёр талын салбарууд хоорондын болон олон улсын бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагааг ахиулж, Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх ёстой гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав \
|