7-р сарын 1-ний өдөр, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын Ниньшягийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы төв Иньчуань хотод амжилттай дамжуулсан байна.
Иньчуань хот бол Бээжингийн олимпийн ариун галыг Ниньшяд дамжуулах эцсийн хот юм. Үдээс өмнийн 8 цагт бамбар дамжуулах гарааны ёслол Иньчуань хотын Шиньюе өргөн талбайд болж, анхны бамбарыг Хятадын буудлагын тамирчин байсан Чи Чүньшя дамжуулжээ.
Бээжингийн олимпийн бамбарыг уг хотын гол гол гудамжуудаар 18 км дамжуулж, нийт 226 буухиалагч уг ажиллагаанд оролцсон байна.
7-р сарын 2-ны өдрөөс Бээжингийн олимпийн бамбарыг Шаньши мужийн Янь-ань, Ян Лин, Шиань Ян, Ши-ань дөрвөн хотод 3 хоног дамжуулна.\Гэрэлт орчуулж, Буян хянав\
|