• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-01 15:36:02    
Олимпийн үйлчилгээний чанарыг сайжруулж байна

Синьхуа Агентлаг

     Хятадын чанарын хяналт шалгалт хорио цээрийн үндэсний ерөнхий газраас сурвалжлагчийн мэдээлснээр, 7-р сараас эхлээд 10-р сар хүртэл, Хятад улс нь гамшгийн дараах сэргээн босголтоо цаашид эрчимжүүлж, Олимпийн үйлчилгээний чанарт хатуу хяналт тавих юм байна.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, олон газрынхан 2008 оны олимпийн наадмаар аз тохиол болгож, "Чанар сайтай бүтээгдэхүүнээ өргөн барьж, Бээжингийн олимпийн наадамд сайтар үйлчлэх" зэрэг тал бүрийн ажиллагаа өрнүүлэх юм байна. Олон газрынхан бас газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан районы сэргээн босголтын шаадлагын дагуу, чанарын хяналт шалгалтын мэргэжилтнүүдийг зохион байгуулж, Сы чуань зэрэг гамшигт нэрвэгдсэн районы аж ахуйн нэгжүүдийг тэтгэн туслах ажиллагаа өрнүүлж, Хятадын нэрт брэндийн бараа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн гамшигт дайрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ нэн даруй сэргээхэд нь туслахыг урамшуулж байна.

      Хятад улс бас 9-р сараас Хятадын чанарын сарын ажиллагаа өрнүүлж, уг ажиллагааны гол уриа нь "Чанарын аюулгүй байх бол нийгэм эвсэг зохицонгуй байхын үндэс суур мөн" гэсэн болно. Тус ажиллагааны хугацаанд, "Хятадын нэрт брэндийн бүтээгдэхүүнийг алдаршуулан хөхүүлэх их хурал", "Хятадын чанарын чуулга уулзалт" зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм байна.\Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\