1-ний өдөр Хятадын тангис далайн ажил хэргийн үндэсний газраас сурвалжлагчийн мэдээлснээр, Хятад улсын тангис далайн эргүүлийн хамгийн том хамгийн тэргүүний онгоц болох "Хай шюйнь 31" нь Хятадын дорнод нутгийн Жэ жянгийн тангисын районд эргүүл хийж байгаа бөгөөд Дорнод тангисын Чүнь шяо нефтийн орд зэрэг далай дээрэх томоохон баригын ажлын газар шинжилгээ хийх болно.
Эх сурдалжийн мэдээнээс үзвэл, тангис далайн ажил хэргийн сабарынхан нь "Хай шюйнь 31"-ийг багтаасан олон тооны эргүүлийн онгоцууд болон нэг нисдэг тэргээр, тангис дээр 5 хоногийн хугацаатай их хэмжээний эргүүл хийж байна. Үүнд голдуу далай тангис дээр зам харилцааны осол эндэл их гардаг район, онгоц нягт байгаа район болон Чүнь шяо нефтийн орд зэрэг далай тангис дээрх томоохон барилгын ажлын газрууд хамрагдаж байна.
Далай тангис дээр эргүүлийн онгоц ажлуулах бол улс түмний тангис далайн ажил хэргийн хяналтын байгууллагууд хууль тогтоол болон олон улсын холбогдох конвенцын дагуу, улс орны бүрэн эрхээ хамгаалах, далай тангис дээрх зам харилцааны аюулгүй байдлыг батлах, хөлөг онгоцууд усан хилийг бохирдуулахаас сэргийлэх чухал арга барилын нэг юм.\Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|