• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-01 18:10:41    
Холбогдох орны удирдагчид ямарваа хэлбэрээр Далай ламтай уулзахыг Хятад улс эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Лю Жянчао 7-р сарын 1-ний өдөр Бээжинд хэлэхдээ, холбогдох орны удирдагчид ямарваа хэлбэрээр Далай ламтай уулзахыг Хятад улс эсэргүүцнэ гэжээ.

      Францын ерөнхийлөгч Саркузи 6-р сарын 30-ны өдөр Францын телвизид ярилцалга өгөх үед, Хятадын төв засгийн газар Далайн хувийн төлөөлөгчтэй дахин хэлэлцээ хийж ахицтай болоход хүрвэл миний Бээжингийн олимпийн наадамд оролцох харш саад арилах болно, би 8-р сард Далайтай уулзах магадгүй гэж илэрхийлжээ. 7-р сарын 1-ний өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр зарим сэтгүүлч Саркузийн байр суурийн талаар Хятадын тал ямар үнэлгээ хийх бэ гэж асуусан байна.

      Лю Жянчао хариулж хэлэхдээ, Бээжингийн олимп бол 1 тэрбум 300 сая хятадчуудын өргөн их баяр наадам юм, мөн ч дэлхийн олон орны ард түмний нижгэр цуглаан мөн. Энэ удаагийн олимпийг сайн зохион байгуулах нь Хятадын ард түмэн тэрчлэн дэлхийн бусад орны ард түмний хамтын эрэл хүсэл мөн. Түвдийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг, Хятадын засгийн газрын холбогдох салбар Далайн хувийн төлөөлөгчтэй хэлхээ холбоотой байх нь Хятадын дотоод үйл хэрэг мөн. Холбогдох орны удирдагчид яамарваа хэлбэрээр Далайтай уулзахыг Хятадын тал эсэргүүцэж, Түвдийн асуудлыг Бээжингийн олимптой холбон ярихыг эсэргүүцэнэ, олимпийг улс төржүүлэхийг эсэргүүцнэ гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\\