Хятадын Гадаад Харилцааны Яамны төлөөлөгч Лю Жяньчао 7-р сарын 1-ний өдөр Бээжинд хэлэхдээ, одоо Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээ урагш ахих чухал боломжид дахин нүүрлээд байна. Хятадын тал зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүний хурлыг хуралдуулахад холбогдуулан талуудтай идэвхтэй зөвшилцөж байна гэжээ.
Лю Жяньчао Хятадын Гадаад Харилцааны Яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, сүүлийн үе зургаан талт хэлэлцээ болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц идэвхтэй ахицтай боллоо. Хятадын тал холбогдох талын бүтээлч чармайлтыг сайшааж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|