2-ны өдрийн өглөөний 8 цагийн үеэр, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын баруун хойд нутгийн Шааньши мужийн Яньань хотноо дамжуулж эхэлсэн байна.
Өглөөний 8 цаг 12 минутад " түмэн газрын урт замын аян дайн"-д оролцож байсан улаан армийн ахмад дайчид Лю Тяньюү анхны буухиад гараагаас гарч, олимпийн бамбарыг " хувьсгалын түшиц газар" болсон Яньаньд дамжуулж эхэлсэн байна. Энд олимпийн бамбарыг 6.31 км газарт дамжуулна.
2-ны үдээс хойш, олимпийн бамбар Шааньши мужийн Янлинд хүрэх бөгөөд 3-ны өдрөөс тэнд дамжуулах болно. \Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав\
|