Бээжингийн олимпийн хотхоны орон сууцны хороолол дахь Олимпийн ерөнхийлсөн эмнэлэг 7-р сарын 1-ний өдөр ашиглалтад орлоо. Бээжингийн олимпийн хугацаанд уг эмнэлэг нь 200 гаруй улс орон, бүс нутгийн тамирчид тэрчлэн албаны хүмүүст үнэ төлбөргүй 24 цагийн үйлчилгээ үзүүлж, зүү төөнөлөг зэрэг Хятад эмнэлгийн үйлчилгээгээр хангах болно.
Олимпийн ерөнхийлсөн эмнэлэг нь 5000 кавдрат метр талбайтай байж, 7-р сарын 20-оос Олимпийн хотхонтой хамт нээлттэй болгож, Параолимпийн тоглолт дуустал ажиллах болно. Олимпийн наадмын хугацаанд Олимпийн хотхоны 90 хувь гаруйн эм эмнэлгийн үйлчилгээг эндээс хангах болно. \Гэрлэт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|