
7-р сарын 2-ны үдээс өмнө, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын Шаньши мужийн Янь-ань хотод амжилттай дамжууллаа.

Бамбар дамжуулах гарааны ёслол Янь-ань хотын Зао Юнь хувьсгалын газраас эхлэж, 6.31 км дамжуулжээ. 8 цаг 12 минутад 10 мянган газрын урт замын аян дайнд оролцож байсан улаан армийн ахмад дайчид Лю Тянь юү анхны буухиалагч болж, хувьсгалын ариун газар Янь-ань дахь бамбар дамжуулах ажиллагааг эхлүүлсэн байна.

7-р сарын 2-ны үдээс хойш Бээжингийн олимпийн бамбарыг Шаньши мужийн Ян Лин хотод хүргэж, 3-ны өдөр уг хотод дамжуулна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|