• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-02 16:43:58    
Олимпийн наадмын нээлтийн үед их бороо орох бололцоо тун бага юм

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын цаг уурын газрын албаны хүн 2-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ онд Бээжингийн хур тундасны хэмжээ нэлээд их боловч Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн үед их бороо орох бололцоо тун бага байгаа юм гэжээ.

      Хятадын цаг уурын газрын хариуцлагатан ноён Жай Паньмао хэлэхдээ, энэ оны 6-р сард Хятад даяарын хур тундасын хэмжээ нь 10 жилийн турших хамгийн их хэмжээнд хүрч, өмнөд нутгийн хэсэг районы хур тундасын хэмжээ нь 1951 оноос хойших хамгийн их хэмжээнд хүрсэн байна. Сүүлийн үе Бээжинд хур тундас их нэмэгдэж байгаа боловч энэ нь Бээжингийн Олимпийн наадамд төдийлөн нөлөө болохгүй юм гэжээ.

      Жай Паньмао бас хэлэхдээ, хэвийн байдлаас авч үзвэл, Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн үед их бороо орох бололцоо тун бага байгаа юм. Бээжингийн цаг уурын газар цаг агаарын өөрчлөлтийг нягт анхаарч, холбогдох талын ажлаа сайтар хийх болно гэжээ.\Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\