Бээжингийн олимпийн бамбарыг 3-нд Хятадын баруун нутгийн Шааньши мужийн Янлин хотод амжилттай дамжууллаа.
Янлин бол Хятадын тариалах соёлын үүсч хөгжсөн газар юм. Энд бамбар дамжуулахдаа ч тариалах соёлын онцлогийг харууллаа. 3-ны өдрийн 8 цагт Хятадын Инженерийн Академийн Академич, ган хуурай газрын тариалангийн биологи, экологийн эрдэмтэн Шань Лүнь бамбар дамжуулах гарааг эхлүүлэв. Бамбар дамжуулахад 95 бамбарчин оролцсон байна.
3-ны үээс хойш Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын анхны хаант төр буюу Чинь улсын нийслэл байсан Шяньян хотод хүргэнэ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|