• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-03 17:07:50    
Хятад улсын дарга Хү Жиньтао Наймын бүлгийн удирдагчдын яриа хэлэлцэлд оролцоно

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Же-и 3-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улсын дарга Хү Жиньтао урилгаар Наймын бүлгийн холбогдох орны удирдагчдын яриа хэлэлцэлд оролцох болно. Яриа хэлэлцэл нь өмнөд, умардын яриа хэлцлийг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагааг ахиулан, дэлхийн чанартай асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

      Дарга Хү Жиньтао 7-р сарын 8-ны өдөр Хятад, Энэтхэг, Бразили, Өмнөд Африк, Мексик зэрэг хөгжиж байгаа 5 орны удирдагчдын уулзалтад оролцож, 7-р сарын 9-ний өдөр болох Наймын бүлэг болон хөгжиж байгаа 5 орны удирдагчдын хурал тэрчлэн эдийн засгийн том гүрний эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлтийн тухай удирдагчдын хуралд оролцох болно гэж Лю Же-и танилцуулсан байна.

      Наймын бүлгийн жижүүр дарга орон Японы ерөнхий сайд Ясуо Фукудагийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 7-р сарын 9-ний өдөр Японд болох Наймын бүлэг болон холбогдох орны удирдагчдын яриа хэлцэлд оролцох болно. Яриа хэлцэл нь дэлхийн эдийн засгийн байдал, цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, мянганы хөгжлийн зорилт зэрэг одоогийн олон улсын үйл хэрэгт тулгарч байгаа чухал бөгөөд тулгамдсан асуудлыг авч хэлэлцэх болно. Эдгээр асуудлыг хөгжсөн орон болон хөгжиж байгаа орон хамтаар арга бодлого тогтоож хамтаар зохицуулах хэрэгтэй юм. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\