• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-03 18:16:07    
Дү Чинлинь Далай ламын бие төлөөлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг

      БХУТЗЗ орлогч дарга, ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын хэлтсийн дарга Дү Чинлинь сүүлийн өдрүүдэд Бээжинд Далай ламын бие төлөөлөгч Лодой, Галсанжанцан нарын зэрэг хүмүүстэй уулзав.

      Дү Чинлинь цохон тэмдэглэхдээ, төв засгийн газраас Далай ламд авч байгаа бодлого бол ямагтын, тов тодорхой байгаа юм. Яриа хэлцэл хийх үүнд хаалга хэзээдээ нээлттэй байна. Далай лам энэ насандаа улс орон, үндэстэн ястан, Түвдийн хүн ардад буян үйлдэж, ашигтай ажил хийеэ гэж үнэнхүү хүсэж байгаа юм бол бодит үйл ажиллагаараа Бээжингийн олимпийг харшлан бусниулсан үйл хэргийг дэмжихгүй, хүчирхийллийн гэмт хэргийг сэдэн өдөөсөн үйл хэргийг дэмжихгүй, "Түвдийн залуучуудын холбоо"-ны хүчирхийлэн заналхийлэхийг дэмжихгүй, "Түвдийг тусгаар тогтнуулах" аливаа хуйвалдлага, эх орноо хагалан бутаргах санаа зориг, үйл ажиллагааг дэмжихгүй байхаа олон нийтэд хандан ил тодорхой амлах хэрэгтэй гэжээ.

      ХКН-ын төв хорооны нэгдмэл фронтын байнгын орлогч дарга Зү Вэйчюн, Сыта нар бас Лодой нарын зэрэг хүмүүстэй хэлэлцээ хийсэн байна. Энэ удаагийн уулзалтын байдлаа Далай ламд үнэн мөнөөр нь мэдүүлэхээ Лодой, Галсанжанцан нар илэрхийлсэн байна.

      Бээжинд байгаа хугацаандаа Лодой нарын зэрэг хүмүүс бас Бээжингийн олимпийн талбай заалтай танилцсан бөгөөд Бээжингийн зарим түвдэч эрдэмтэдтэй яриа уулзалт хийсэн байна.\Буян орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\