Хятадын Эрүүл Мэндийн Яам 3-нд Бээжин зэрэг Олимпийн тоглолттой хотуудад хандаж, олон нийтийн эрүүл мэндийн онц байдал гарсан тохиолдолд цусны хэрэгцээг батлах хүчин чадлаа эрчимжүүлж, Олимпийн хугацааны өдөр тутмын болон онц байдлын цусны хэрэглээг баталгаажуулах хэрэгтэй гэж шаардлаа.
Тухайн орон нутгийн байдлаа үндэслэн, үр ашигтай арга хэмжээ авч, Олимпад үйлчлүүлэхээр нэр заасан эмнэлгүүдээр гол болгон, Олимпийн наадмын үеэр хэрэглэх цусны загвар цуглуулах, нөөцлөх, хангах бэлтгэл тохируулалтаа сайтар хийх хэрэгтэй гэж Хятадын Эрүүл Мэндийн Яам нь Олимпийн тоглолттой хотуудад шаардлаа.
Цусны нөөцийн хэмжээгээ зүй зохистой нэмэгдүүлж, клиникийн цус хэрэглэдэг эмнэлгүүдтэй нягт хамтран ажиллаж, Олимпийн наадмын үеэр хэрэглэх цусны хангамжийг нэгдэлтэй бэлтгэх ажлыг сайн зохицуулах хэрэгтэй гэж Хятадын Эрүүл Мэндийн Яам нь олимпийн тоглолттой хотуудад шаардлаа. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав \
|