Хятадын эх газрын анхны булэг жуулчид 4-ний үдээс өмнө, хоёр эргийн долоо хоногийн сүүлийн түрээсийн нисэх онгоцоор Тайвань орлоо. Үүнд Гуанжөүгээс мордсон жуулчид нь түрүүлж хүрсэн байв. Эх газраас Тайвань орсон анхны жуулчид нь 760 гишүүнтэй.
Эдгээр жуулчид мөн өдөр долоо хоногийн сүүлийн түрээсний нисэх онгоцуудаар Бээжин, Шанхай, Наньжин, Шямэниэс Тайвань орно. Тэд нар Тайваний аялал жуулчлалын баазуудаар 7—10 хоног жуулчилна.
ХКН-ын төв хорооны Тайваний ажлын алба, төрийн зөвлөлийн Тайваний ажлын албын дарга Ван И Бээжингийн нийслэлийн нисэх онгоцны буудалд болсон мордуулах ёслол дээр хэлэхдээ, өнөөдөр бол хоёр эргийн харилцааны түүхэн дэх тэмдэглүүштэй чухал өдөр. Мөн хоёр эргийн ах дүү нарын харилцааны түүхэн дэх шинэ гараа мөн.
Эх газрынхан Тайваньд жуулчилж, хоёр эргийн хооронд аажмаар худалдаа, агаарын тээвэр, холбоо нэвтрүүлэх нь эргэшгүй хандлага, хүн ардын хүсэл тэмүүлэл болсон юм. Үүнийг хоёр эргийнхэн баярлан сайшааж байгаа төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч нааштай үнэлж байгаа юм.
Эх газраас Тайвань орох эдгээр анхны жуулчид нь бүр сайн дураараа нэрээ бүртгүүлж, эх газрынхны хайр сэтгэлийг өвөрлөн мордох боллоо. Тайванийхан ч та нарыг халуунаар угтан авна гэдэгт итгэлтэй байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав \
|