• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-04 16:13:39    
Бээжингийн олимпийн наадам аюулгүй, саадгүй явагдахыг батлахад итгэл дүүрэн байна

Синьхуа Агентлаг

      7-р сарын 3-ны өдөр Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны орлогч сайд Мэн Хунвэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын зөвлөлийн 12-р хуралд оролцох үедээ, Хятадын олимпийн аюулгүйн хамгаалалтын анги ажиллаж эхэллээ. Хятад улс Бээжингийн олимпийн аюулгүй байдлыг хамгаалж, саадгүй явагдахыг батлахад итгэл дүүрэн байна гэж хэлжээ.

      Мэн Хунвэй цааш нь, Хятад улсын нийгэм тогтвортой, эвсэг зохицонгуй байж, улс төр, эдийн засаг, соёл зэрэг талын байдал сайн байна. Энэ нь олимпийг урагштай явагдахыг батлахад бат бэх үндэс суурь болох болно. Одоо хятадууд сэтгэл санаа нэгтэйгээр өвөрмөц онцлогтой, өндөр түвшин бүхий амар амгалан олимпийн наадам зохион байгуулахаар чармайж байна. Иймээс Хятад улс олимпийн аюулгүй байдалд итгэл дүүрэн байна гэжээ.

      Одоо Хятадын хууль хэрэгжүүлэгч аюулгүй байдлын салбарынхан үр ашигтай арга хэмжээ авч, Бээжингийн олимпийн аюулгүй байдлын нүүрлэж байгаа заналхийллыг аргацааж байна. Үүний зэрэгцээ олимпийн аюулгүй байдлын хамгаалалт нь олон улсын хамтын нийгэмлэгийн олон талын дэмжлэг туслалцааг олсон байна. Эдгээр нь Бээжингийн олимпийн аюулгүй байдлыг хамгаалж, урагштай явагдахыг батлахад Хятад улсыг нэн итгэлтэй болгосон байна гэж Мэн Хунвэй илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\