• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-04 17:35:02    
Бээжингийн олимпийн бамбарыг Ши ань хотод дамжуулж дууслаа

Хятадын Олон Улсын Радио

      4-ний өдрийн үдээс өмнө, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын Шаань ши мужийн төв Ши ань хотод дамжуулах ажил амжилттай өндөрлөв.

      Бээжингийн олимпийн бамбарыг Ши ань хотод нийт 9.2 км зайд дамжуулж, 208 бамбарчин оролцсон байна. Мөн өдрийн 8 цагийн үед, өнгөрсөн олимпийн наадмын усанд үсрэлтийн аварга, Хятадын биеийн тамирын од Тянь лян бамбар дамжуулах гарааг эхлүүлэв.

      Дараа нь бамбарчид Ши аний музей, Да янь та суварга зэрэг орон нутгийн нэрт газруудаар дамжуулан, Хятадын сагсан бөмбөгийн мастер Ван Либинь барианы гүлсийг асаав. Ингээд, Бээжингийн олимпийн бамбарыг Хятадын Шаань ши мужид дамжуулах ажил бүрэн амжилттай өндөрлөв. \Буян орчуулж,Э.Цогзолмаа хянав\