
5-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Хятадын баруун хойд нутгийн Ганьсү мужийн Дүньхуан хотод амжилттай дамжуулсан байна.

Дүньхуан хот бол Олимпийн бамбарыг Ганьсү мужид дамжуулах анхны өртөө юм. Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Дүньхуанд дамжуулах бүх замын урт нь 7.6 километр, нийт 120 бамбарчин бамбар дамжуулах үйл ажиллагаанд оролцсон байна.

6-ны өдөр Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг Хятадын баруун хойд нутгийн Ганьсү мужийн Жя Юйгуань боомтод дамжуулах болно.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|