Бээжин олимпийн тусгай хэрэглээний замуудыг 5-ны өдрөөс эхлэн тохируулж эхэллээ.
Олимпийн тусгай хэрэглээний зам гэдэг бол олимпийн хугацаанд тэмцээний ордон, талбай, дасгал сургууль хийх газар, олимпийн хэвлэл мэдээлийн төв зэрэг олимпийн наадамтай холбоотой төхөөрөмжийн хооронд олимпийн тэрэг унаа явахад зориулсан тусгай замыг хэлж байгаа юм.
Бээжингийн Зам харилцааны удирдах салбарын танилцуулснаас үзвэл, Бээжингийн олимпийн наадмын тусгай хэрэглээний замын нийт урт нь бараг 285 километр байна. 7-р сарын 20—9-р сарын 20-ны өдөр хүртэл энэ тусгай замыг олимпийн наадмын зам харилцааны хэрэгцээ шаардлагын дагуу хэсэг хуваан ашиглах болно. Энэ хугцаанд нэвтрэх эрх олгосон тэрэг унаагаас бусад тэрэг унаа, явган хүнд уг зам нь хориотой байх юм байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|