Олимпийн наадам сонирхох зочин гийчинд дөхөм үзүүлэхийн төлөө Бээжин өнөө 5300 гаруй бие засах газрыг өөрчлөн засах юм уу шинээр байгуулж, ашиглалтад оруулсан бөгөөд олимпийн ордон талбайн ойр хавьд бас 1800 гаруй бие засах газар нэмэж гаргахаар байна.
Шинээр нэмэж барих эгдээр бие засах газрыг голдуу аюулгүйн шалгалт хийх үүд хаалга болон нийтийн үйлчилгээний автобусын буудлын ойролцоо, тэрчлэн аюулгүй байдлыг шалгах шугамаас буудал хооронд байрлуулах болохоор хэрэгцээг үндсэндээ хангаж чадах юм байна.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|