Латин Америк болон Карбын тэнгисийн бүс нутгийн 16 орноос Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүд 5-ны орой Бээжинд, Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтод хандив өргөх арга хэмжээ зохиосон байна.
Латин Америк боло Карбын тэнгисийн орнуудын Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн, Колумби-аас Хятадад суугаа элчин сайд Гиллермо үг хэлж, газар хөдлөсний дараах Хятадын засгийн газрын өндөр үр ашигтай авран туслах ажлыг биширч байгаагаа илэрхийлсэн байна.
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ли Жиньжан Латин Америк боло Карбын тэнгисийн орнуудын засгийн газар болон ард түмний Хятадад олгосон тусламжид баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн өдрийн орой, Латин Америк болон Карбын тэнгисийн орнуудын Хятадад суугаа элчин сайдын яам болон Хятадад суугаа аж ахуйн нэгжийн 280 гаруй төлөөлөгч хандив өргөх арга хэмжээнд оролцсон байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|