• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-06 16:30:27    
Гамшгийн дараах сэргээн босголтыг дэмжинэ

Синьхуа Агентлаг

 

     Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо өөрийн давуулаг болон үүргээ цаашид бадруулж, газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах болон гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг бүх хүчин чадлаараа дэмжих болно гэж Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 5-ны өдөр Бээжинд хэллээ.

      Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 11-дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны Байнгын Хорооны 2-р хурал төрөл бүрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн дуусгаад 5-ны өдөр өндөрлөх үед Жя Чинлинь хаалтын ёслол дээр ингэж хэлсэн байна.

      Цаашид чөлөөтэй сэтгэж, өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлэх үйл хэргийг эрс гуйвишгүй хөгжүүлэх хэрэгтэй. Төв засгийн газрын шийдвэр тохируулалтыг нухцтай хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг нийгмийн үйлсийг ихээр хөгжүүлж, хот хөдөөгийн оршин суугчдыг хамарсан нийгмийн хамгаалалын системийг түргэн тогтоож, ард олны хамгийн их анхаардаг, хамгийн шууд, хамгийн бодитой ашиг сонирхолын асуудлыг үнэнхүү сайтар зохицуулах хэрэгтэй гэж тэрээр онцолжээ. \Цэцэн орчуулж, хянав\