• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-06 17:41:22    
Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы түр орон сууцаар төвхнүүлэх ажил ихээхэн ахицатай болов

Синьхуа Агентлаг

       Хятадын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы түр орон сууцаар төвхнүүлэх ажил ихээхэн ахицатай болсоныг тоо баримт харуулсан байна.

       Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 6-ны өдөр Хятадын Төрйин зөвлөлийн Гамшгаас авран туслах Ерөнхий командлалын газрын олгосон бүрэн эрхийн дагуу мэдээ нийтлүүлж тэмдэглэхдээ, 5-ны өдрйин байдлаар, газар хөдлөлтийн гамшгийн районд 4 сая 24 мянга 800 байшин барьсан бөгөөд, энэ нь өмнө өдрийнхөөс 9800 илүү байна гэжээ.

        6-ны өдрийн 12-цагийн байдлаар, Сычуаний газар хөдлөлтийн гамшигт 69 мяага 196 хүн амь насаа алдаж, сураггүй алга болсон хүний тоо өмнө өдрийнхөөс 2 хүн хасагдаж, 18 мянга 379 байна.

        6-ны өдрийн 12 цагийн байдлаар, шат бүрийн засгийн газар гамшигтай тэмцэхэд 54 тэрбум 800 сая гаруй юаний хөрөнгө оруулж, нийт дотоод гадаадын нийгмийн олон салбарын хандивласан мөнгө төгөрөг болон эд матер нь 56 тэрбум 600 сая гаруй юаньд хүрсэн бөгөөд гамшигдсан районд хүргэсэн хандивын мөнгө болон эд бараа нь 20 тэрбум 300 сая юаньд хүрчээ.\Номин орчуулж, Цэцэн хянав\