7-р сарын 8-наас 2008 оны Бээжингийн Олимп зохиогдох болтол сарын хугацаа үлдээд байна. Рэнь минь ри бао сонин Рэнь чжүн пингийн гарын үсэг зурсан "Бээжингийнхэн дэлхийг сэтгэлдээ тээж явдаг шүү" гэсэн өгүүллийг нийтэлжээ. Өгүүлэлд тэмдэглэхдээ: Бээжингийнхэн "Өвөрмөц онцлогтой, Өндөр түвшинтэй" Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахаар бүх хүчин чармайлтаа гаргаж байна гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ: Олимпийн наадам зохиогдох болтол 88 хоног үлдээд байна, Хятадад хүчтэй газар хөдлөлт болж гай гамшиг учруулсан. Гэвч газар хөдлөлтөөс болж Бээжингийн Олимпийн наадмыг сайн зохион байгуулах гэсэн 1 тэрбум 300 сая ард түмний хатуу шийдвэр зориг шантраагүй, Хятадын үндэстнүүдийн 100 жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх хүсэл мөрөөдөл алдраагүй. Олон улсын хамтын нийгэмлэг, улс орнуудын тамирчид, ард түмнийг сэтгэл хангалуун байлгах "Онцлогтой, өндөр түвшинтэй" Олимпийн наадам зохион байгуулахаар Хятад улс сайтар бэтгэж байна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|