7-р сарын 8-наас Бээжингийн олимпийн наадмын нээлттийн ёслол болтол нэг сарын хугацаа байна. Энэ өдөр дэлхийн олон газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2008 оны Бээжингийн олимпийн штаб болох Бээжингийн олимпийн наадам болон параолимпийн наадмын хэвлэлийн төв, Олон улсын радиогийн төв, 2008 оны Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төвийг албан ёсоор ашиглалтад оруулж, дэлхийн олон газрын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг хүлээж авч эхлэлээ. Одоо Бээжингийн олимпийн бэлтгэл ажлууд үндсэндээ бэлэн болоод байна.
Бээжингийн олимпийг зохион байгуулах гол хот болон туслан зохион байгуулах хотын уралдаан тэмцээний 37 ордон талбай бэлэн болоод байна. Олимпийн наадам болон параолимпийн наадмын нээлт хаалтын ёслолын эцсийн бэлтгэл сургуулилыг Шувууны үүр нэртэй спортын цэнгэлдэх хүрээлэнд хийнэ.
Бээжин хотын хотын эрхлэлтийн баталгааны төрөл бүрийн бэлтгэл ажил бэлэн болоод байна. 7-р сарын 1-нээс Бээжингийн олимпийн уралдаан тэмцээний 100 мянган сайн дурынхан, хотын үйлчилгээний 400 мянган сайн дурынхан, нийгмийн үйлчилгээний 1 сая гаруй сайн дурынхан албан ёсоор ажиллаж эхэлсэн байна. Одоо Бээжин хотод одны зэрэглллийн 816 зочид буудал, нийгмийн үйлчилгээний 4978 будал байгаа болохоор олимпийн хугацаанд буудлын шаардлагыг үндсэнд нь хангаж чадах болно. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|