• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-08 15:46:19    
Төв хорооныхон Шянганы хүн ардыг халамжлан анхаарч байна

Жун Шин Агентлаг

      Хятад улсын дэд дарга Ши Жиньпин 7-ны өдөр Шянганы банк санхүүгийн ажлыг удирдах газартай танилцаж, иргэдийн орон сууцаар орж, Шянганы олон салбарын зүтгэлтэдтэй өргөнөөр уулзан золгосон байна. 8-ны өдөр хэвлэгдсэн Шянганы гол гол сонин тойм нийтэлцгээж, эдгээр бүх үйл ажиллагаа нь Төв хорооныхон Шянганы хүн ардыг халамжлан анхаарч, Шянганыг өнгөрсөнтэйгээ адилхан дэмжиж байгаа мэдээ мэдээлэлийг уламжилж байгаа юм гэж үзсэн байна.

      Шянганы "Да гүн бао" сонин өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Ши Жиньпиний энэ удаа ард олонтой уулзан золгосон ажиллагаа нь хоёр чухал мэдээг уламжилж байна. Нэг нь хүн ардынхаа төлөө засаг барьж, хүний төлөө байх, хоёрт эдийн засгаа сайн хөгжүүлж, хүн ардынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх гэсэн хоёр мэдээг уламжилж байгаа болно. Онцгой районы засгийн газар болон Шянганы бүх иргэд хамтаар чармайж, онцгой районы тогтуун байдал болон цэцэглэл хөгжлийг ахиулах болно гэжээ.

      Шянганы "Шан бао" сонин болон "Вэнь хүй бао" сонин тойм нийтлэж, Төв хорооноос эрс шийдвэртэй дэмжиж, Шянганыхан гуйвшгүй хүчлэн чармайх юм бол Шянган хүн ардынхаа амьдрал ахуйг гүнзгий сайн зохицуулж, урт хугацаанд цэцэглэн хөгжиж, эдийн засгийн өрсөлдөх хүчин чадалтай болж чадах юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\