Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын 8-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд нас барсан хүний тоо нэгээр нэмэгдэж, 69 мянга 197 хүрсэн юм байна. Сураггүй алга болсон хүний тоо мөн 18 мянга 379 хэвээр байна.
8-ны өдрийн 12 цагийн Байдлаар, шат бүрийн засгийн газрын газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажилд оруулсан хөрөнгө мөнгө 55 тэрбум гаруй юаньд хүрч, Хятадын хэмжээнд хүлээж авсан дотоод гадаадын нийгмийн олон давхаргын хандивласан мөнгө төгрөг, эд бараа 56 тэрбум 700 сая гаруй юаньд хүрч, гамшигт нэрвэгдсэн нутагт өгсөн мөнгө төгрөг, эд бараа нийт 20 тэрбум 400 сая юаньд хүрсэн байна гэж Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газар нь Төрийн зөвлөлийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ерөнхий командлах газрын олгосон бүрэн эрхийн дагуу мэдэгдэв. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|