9-ны үдээс өмнө Бээжингийн олимпийн бамбар Ордос хот дох Чингис хааны өргөн талбайд хүрч ирэхийн хирээр, олимпийн бамбарыг Хятадын умард нутгийн ӨМӨЗР-ны Ордос хотод дамжуулах ажиллагаа бүрэн дүүрэн өндөрлөсөн байна.
Олимпийн бамбарыг Ордост 6.3 км-ын зайд дамжуулж, хамаг тэргүүнд 1996 оны Атландын пара олимпийн зээрэнцэгийн аврага, Монгол үндэстний тамирчин Хаслуу анхны бамбарыг дамжуулав. Нийт 104 бамбарчин 3 цаг дамжуулах үйл ажиллагаанд оролцов.
Ордосын дамжуулах ажиллагаанд тал нутгийн баатар Чингис хааны ауга сүрлэг дүр болон Монгол үндэстний ард түмний явж өнгөрүүлсэн цацрангуй замналыг дахин харуулсан байна.
Үдээс хойш Олимпийн бамбарыг ӨМӨЗР-ны Бугат хотод үргэлжлэн дамжуулна. \Пэрлаймаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|