Хятадын Иргэдийн засаг захиргааны яам 10-ны өдөр албан зар нийтэлж, гамшигт нэрвэгдсэн районд хандив өргөн туслалцаа үзүүлсэн нийгмийн олон давхаргын хүн ардад талархал дэвшүүлэв.
Албан зарт тэмдэглэхдээ, Сычуань мужийн Вэньчуаньд 8 баллын онц их газар хөдөлсний дараа бишгүй олон гадаад орны засгийн газар, олон улсын байгууллага, бусад байгууллага болон хувь хүмүүс Хятадын засгийн газар болон ард түмэнтэй сэтгэл санаагаа хуваалцсан бөгөөд төрөл бүрийн хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж, гамшгигт нэрвэгдсэн нутгийн ард түмний хүндрэл бэрхшээлийг ялан давж, гэр орноо дахин байгуулахд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажилд анхаарал халамж тавиж, туслан дэмжсэн засгийн газар, байгууллага, сайхан сэтгэлтэй бүх хүмүүст эрхэм дээд хүндэтгэл, чин сэтгэлийн баяр талархал дэвшүүлж байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|