ӨМӨЗР-ны Бугт хот 3 жилийн дотор 160 сая юаний хөрөнгө оруулалт хийж, Чинь улсын цагаан хэрмийг сэлбэн засах гэж байна. Тун саяхан 10 сая юаний хөрөнгө оруулалт хийж засан сэлбэсэн 5 километрын урт аялал жуулчлалын зам ашиглалтад орсон юм байна.
Чинь улсын цагаан хэрмийг Чинь Шихуан хааны 33 он юм уу, манай эрнээс өмнө 214 он, одоогоос 2200 жилийн өмнө байгуулсан юм. Энэ цагаан хэрэм нь Бугт хотын нутаг дэвгээрт 120 километр уртбайдаг бөгөөд ихэнх нь уулан дээр байдаг юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|