• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-10 17:44:43    
Газар хөдлөлтийн гамшигт нийт 59 тэрбум гаруй юань зарчуулав

Синьхуа Агентлаг

     10-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятадын шат бүрийн засгийн газрын гамшигтай тэмцхэд оруулсан хөрөнг мөнгө 59 тэбрум 42 сая юаньд хүрлээ гэж Хятадын Төрийн зөвлөлийн Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ерөнхий командлах газрын олгосон эрхийн дагуу, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газар 10-ны өдөр мэдэгдэв.

      Хятадын Иргэдийн Засаг Захиргааны Яамны тайлнаас үзвэл, 10-ны өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд нас барсан хүний тоо 69196 байж, 9-ний өдрийнхөөс өөрчлөгдөөгүй. Сураггүй алга болсон хүний 18377 байж, 9-ний өдрийнхөөс 2 хасагдсан байна.

      Мөн уг тайлнаас үзвэл, 10-ны өдрийн 12 цагийн байдлаар, Хятад улс дотоод гадаадын нийгмийн олон салбарын 57 тэрбум гаран юаний эд бараа, мөнгө төгрөгийг хүлээн авсан бөгөөд, гамшигдсан районд хүргэсэн эд бараа, мөнгө төгрөгийн нийт хэмжээ нь 20 тэрбум 500 сая юаньд хүрсэн юм байна.\Хүчит орчуулж, Цэцэн хянав\