Холбогдох талуудын арга хэмжээ нь Дундад дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай байхыг Хятадын тал хүсч байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Жяньчао 10-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Тэрээр Иран шинэ пуужин туршсан асуудлаар сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулахдаа, холбогдох байдалд Хятадын тал анхаарал хандуулж байгаа, өнөө Дундад дорнодын байдал ээдрэнтэй бөгөөд эмзэг байгаа учраас холбогдох талууд цөмөөрөө тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах арга хэмжээ авхыг хүсч байна гэжээ. \цэцэн орчуулж, хянав\
|