• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-10 09:32:35    
Дарга Хү жиньтао эх орондоо буцан ирэв

Хятадын Олон Улсын Радио

        Хятад улсын дарга Хү Жиньтао Японд хийсэн айлчлалаа бүрэн дүүрэн өндөрлүүлээд 9-ний орой Бээжинд буцан ирсэн байна.

        Мөн өдөр, Хү Жиньтао Японы Хоккайдогийн Тоякод болсон Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээ, эрчим хүчний аюулгүйн байдал болон цаг уурын өөрчлөлтийн тухай эдийн засгийн том орнуудын удирдах хүмүүсийн бага хуралд оролцсон бөгөөд Наймын бүлгийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон Америк, Орос, Франц, Япон зэрэг орны удирдах хүмүүстэй уулзсан байна.

        9-ний өдөр Хү Жиньтао Оросын ерөнхийлөгч Дмитри Медведев, Америкийн ерөнхийлөгч Жеорже В. Буш, Канадын ерөнхий сайд Стефен Харпер, Францын ерөнхийлөгч Николас Саркози, Японы ерөнхий сайд Фукуда Ясуо нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа ба харилцан сонирхосон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. Мөн өдөр, Хү Жиньтао мөн Хятад, Орос, Энэтхэг, Бразили дөрвөн орны удирдах хүмүүсийн хэлэлцээнд оролцож, дөрвөн орны хамтын ажиллагааг ахиулах талаар санал бодлоо солилцсон байна./хүчит орчуулж, Цэцэн хянав/