Монгол Улсын 87 жилийн ойн үндэсний баярыг тохиолдуулан Хятад улсын дарга Хү Жиньтао, Гадаад хэргийн сайд Ян Жечи 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Гадаад хэргийн сайд С.Оюунд тус тус баярын цахилгаан утас илгээлээ.
Би Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа, эрхэмсэг ноён танд, мөн танаар дамжуулан Монголын ард түмэнд цогтой халуун баяр хүргэж байна. Монгол Улсын нийгэм эдийн засаг тасралтгүй хөгжиж, улс орны цогцолбор хүчин чадал цаашид дээшилж, олон улсын харилцаа өдөр ирэх тутам хөгжиж байгаад би чин сэтгэлээсээ баяртай байна. Монголын ард түмэн улс орноо бүтээн байгуулах төрөл бүрийн үйл хэрэгтээ лавтай нэн их шинэ амжилтанд хүрнэ гэдэгт би итгэж байна гэж Хү Жиньтао баярын цахилгаан утсандаа тэмдэглэжээ.
Хү Жиньтао мөн тэмдэглэхдээ, Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш орон юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа байнга хөгжиж байна. Эрхэмсэг ноён тантай хамтаар Хятад, Монголын сайн хөршийн бие биеэ итгэсэн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлж, хоёр орон хоёр ард түмэнд нэн сайтар буян хийхэд би бэлэн байна. Монгол улс цэцэглэн хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ.
Ян Жечи Монгол Улсын Гадаад хэргийн сайд С.Оюунд цогтой халуун баяр хүргэсэн бөгөөд эрхэм тантай хамт чармайж, хоёр орны Гадаад хэргийн яам хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Монгоын сайн хөршийн бие биеэ итгэсэн түншлэлийн харилцааг байнга хөгжүүлэхэд би бэлэн байна гэж тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|