Олон улсын дүрэм гурмын дагуу, Бээжингийн олимпийн аюулгүй байдлын хамгаалалтын хүчнийг байршуулж дууссан юм байна.
Бээжингийн олимпийн аюулгүй байдлын хамгаалалтын командлах төвийн цэргийн ангийн ажлын хэсгийн дарга Тянь И-шян 10-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд, ойрхон газраас цэрэг хэрэглэх зарчмын дагуу, дөрвөн цэргийн тойрог болон олон төрлийн цэргийн хүчин, тэрчлэн байлдааны онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин, химийн зэвсгээс сэргийлэх зэрэг зэвсэг төхөөрөмж хэрэглэж, олимпийн аюулгүй байдлыг баталгаажуулна гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|