"2008 Тайваний хоолойн хоёр эргийн хятад эм эмнэлэгийг хөгжүүлэх болон хамтын ажиллагааны симпозиум" 12-ны өдөр Шя мэнь хотод эхэллээ.
Симпозиумийг хятад эм эмнэлэгийн удирдлагын үндэсний газар хийгээд Шя мэнь хотын ардын засгийн газар голлон зохион байгуулж, эх газрын 100 гаран төлөөлөгч, Тайваний 70 төлөөлөгч, Ао-мэнь болон Шянганы 40 гаруй төлөөлөгч симпозиумд оролцсон байна. Төлөөлөгч нар хятад эм эмнэлэгийг хэрхэн ашиглах, өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эмчлэн анагаах арга барил, хөгжүүлэх, амьдралаа тэтгэн эрүүл чийрэг байх зорилгодоо хүрэх тухай голчлон судлан хэлэлцсэн байна. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, симпозиум хийж байгаа хугацаанд бас холбогдох арга хэмжээнүүд зохион байгуулсан байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|