
Хамгийн их халуун сэтгэл, хамгийн их хүчин чармайлтаар Нийслэлийн нисэх онгоцны буудлын үйлчилгээг идэвхжүүлж, Бээжингийн олимпийн тосгоны төрөл бүрийн үйлчилгээг баталгаажуулан сайжлуулах хэрэгтэй гэж ХКН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны Бангийн Хорооны гишүүн, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 12-ны өдөр тэмдэглэсэн байна.
Ши Жиньпин Бээжин хотын олимпийн наадамд үйлчлэх баталгааны ажлыг газар дээр нь байцаан шинжлэх үе цохон тэмдэглэхдээ, уралдаан тэмцээний үеийн ажлын бодит байдлаас үндэслэн, нарийн хянамгай дасгал бэлтгэл хийж, үйлчилгээний байр болон гол гол газруудад гарч мэдэх доголдол болон асуудлыг цаг даруйд нь шийдэж, үзэл санааны хамгийн сайн байдлаар, ажлын хамгийн дээд шалгуураар Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн үйлчилгээг батлах ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хүний төлөө байх болон хүмүүнлэгийн олимп зохион байгуулах ёстой гэснээ ямагт санаж, олон орны тамирчид болон зочдын бодитой шаардлагийг гүнзгий ойлгож, тэдний адил бус соёлын ахуй байдал, үндэстний зан үйл, шашин шүтлэг болон өвөрмөц зан заншлыг бүрэн хүндэтгэж, өөр өөрт нь тохируулан халуун сэтгэлээр үйлчилж, тав тухтай байлгаж, тэдэнд өөрийн гэр орондоо ирсэн шиг сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|