Хоёр жил хиртэй шалавдан барьж байгуулаад, 7-р сарын 12-ны үдээс өмнө, Хятадын цагаан хэрмийг хамгаалах төрийн туршилтийн төсөл болох Шанхайгуань боомтын урт цагаан хэрмийг хамгаалах барилга тогтсон хугацаандаа дууссан байна.
Дэлхийн соёлын өв болсон урт цагаан хэрмийн гарааны газар Шанхайгуань боомтын урт цагаан хэрэм нь 600 гаруй жилийн дайн дажинд талхигдаж, хур бороон, салхи шуурганд идэгдээд, маш ноцтой эвдэгджээ. Төрийн холбогдох салбар шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ хийсэн үндэс дээрээ, урт цагаан хэрмийг сэргээн засах төлөвлөгөө боловсруулан тогтоосон байна. Уг засварт улсаас 200 сая юань санхүүжүүлж, түүхийн байдлыг нь чадах хир сэргээж зассан юм. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав \
|