• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-13 16:11:05    
"Рэнь Минь Ри Бао" сонин "Нэр төртэй амлалтынхаа төлөө" өгүүлэл нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хамгийн нэр төртэй хэвлэл—"Рэнь Минь Ри Бао" сонин 13-ны өдөр "Нэр төртэй амлалтынхаа төлөө--Бээжин Олимпийн наадмыг зохион явуулах эрх авсны 7 жилийн онд" гэсэн өгүүлэл нийтэлжээ.

     Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, 2008 оны 7-р сарын 13-ны өдөр Бээжин хот Олимпийн 29-р наадмыг зохион явуулах эрх авсны 7 жилийн ой тохиолоо. Бээжин хот Олимпийн 29-р наадмыг зохион явуулах эрх авсан тэр өдрөөс эхлэн, Хятад улс өөрийн хийсэн амлалт тухайлбал олон улсын хамтын нийгэмлэг, олон орны биеийн тамирын мастер, ард иргэдийг сэтгэл ханамжтай байлгана гэсэн амлалтаа эрс шуурхай биелүүлж ирсэн юм гэжээ.

     7 жилийн турш шинийг бүтээн баялаг үр бүтээлтэй ажилласнаар, Бээжингийн Олимпийн наадмыг гол зохион явуулах, туслан зохион явуулах хотуудын уралдаан тэмцээний 37 ордон талбайн бэлтгэл ажил бүхнээрээ дуусч, Бээжин хотын зам харилцаа, орчин ахуй, гуанз ресторан, эрүүл хамгаалал, аялал жуулчлал, аюулгүйн хамгаалалт зэрэг баталгааны олон бэлтгэл хангамж ч бүрдэж, Олимпийн 29-р наадмын бэлтгэл ажлууд үндсэндээ цэгцэрлээ гэж өгүүлэлд тэмдэглэжээ.

     Бээжин хотод Олимпийн наадмыг зохион явуулах нь дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдэд бизнесийн нөхцөл боломж ханган, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулах болно. 2008 оны Бээжингийн Олимпийн наадам нь Хятад улсад тохиож бий боломж төдийгүй бас дэлхий нийтэд тохиож бий боломж юм гэж "Рэнь Минь Ри Бао" соины өгүүлэлд тэмдэглэсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\