Сурвалжлагч Хятадын Хэ-нань мужийн Лүө-ян хотын Засгийн газраас мэдээлснээр, уг хотын нутагт байрладаг Лүнмэнь агуйд Итали улсаас олгосон 2 сая еврогийн зээлийн хөрөнгөөр олон улсын тэргүүний түвшин бүхий аппарат хэрэгсэлтэй хамгаалалтын туршилтын лаборатори байгуулах гэж байгаа юм байна. Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд саяхан Лүнмэньд гарын үсэг зурах ёслол хийжээ.
Лүө-ян хотын Лүнмэнь агуй бол Хятадын 4 том агуйн нэг нь юм. 2000 оны 11-р сард ЮНЕСКО Лүнмэнь агуйг "Дэлхийн өвийн жагсаалтан"-д хамруулсан байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|