|
|
(GMT+08:00)
2008-07-13 17:51:27
|
Хятадын гаалийн татварын орлого ноднины мөн үеийнхээс 35% гаруй нэмэгдэв
Синьхуа Агентлаг
Хятадын Гаалийн ерөнхий газрын 12-ны өдөр нийтэлсэн тоо сэлтээс үзвэл, энэ оны эхний хагаст Хятадын гаалийн татварын цэвэр орлого 489 тэрбум 500 сая юаньд хүрч, ноднины мөн үеийнхээс 35% гаруй нэмэгдэв Импорт ихээр нэмэгдсэн нь галийн орлого нэмэгдсэний гол шалтгаан юм. Оны эхний хагаст дотоодын эдийн засаг тогтуунаар нэлээд түргэн хөгжиж, үргэлжлэн нэмэгдсэн дотоод эрэлт нь импортыг нэмэгдүүлсэн байна гэж Хятадын Гаалийн ерөнхий газрынхан үзсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|
|
|