• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-14 14:32:27    
Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажил үндсэндээ дуусав

Хятадын Олон Улсын Радио

     14-ний өдөр хэвлэгдсэн "Рэнь минь ри бао сонин"-ы гадаад хэвлэлд мэдээлснийг үзвэл, 7 жил шинийг бүтээн шаргуу ажилласны дүнд, Бээжингийн Олимпийн наадмын олон бэлтгэл ажил үндсэндээ дуусан байна гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Олимпийн наадам зохион байгуулах эрхийг 2001 онд авсны дараа, Бээжин хот нь байгаль орчныг хамгаалах салбарт нийт 140 тэрбум юаний хөрөнгө оруулж, Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх авахаар дэвшүүлсэн өргөдөлд амласан байгаль орчныг хамгаалах 7 төслийг бүхнийг хэрэгжүүлсэн байна.

     Ордон, талбайн байгуулалтын талаар шинээр "Шувууны үүр" зэрэг олимпийн наадмын 12 ордон, талбай байгуулж, метро зэрэг олон нийтийн тээврийн хэрэгслийн байгуулалт ч маш их амжилтад хүрсэн байна.

     Бээжингээс гадана, Шянган, Чиндао, Шанхай, Тяньжинь, Шэньян, Чин Хуандао зэрэг олимпийн наадмын уралдаан тэмцээнийг зохион байгуулах хотууд ч төлөвлөгөө ёсоор өндөр төвшинд бэлтгэл ажлаа дуусгасан байна.

     Өнөөгийн байдлаар, Олон Улсын Олимпийн Хорооны 205 гишүүн орон болон бүс нутгийн Олимпийн хороод Бээжингийн Олимпийн наадамд оролцоно гэж тодорхой илэрхийлжээ. Энэ нь Бээжингийн олимпийн наадам нь түүхэн дээр оролцох улс орон, бүс нутгийн тоогоор хамгийн олон олимпийн наадам болохыг харуулж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\