Түвдийнхэн 1994 оноос "Чүньлэй төлөвлөгөө" хэрэгжүүлж эхэлсэнээс хойш, 10 мянга гаруй түвд охид боловсрол хүртсэн байна.
"Чүньлэй төлөвлөгөө" гэдэг бол Хятадын Хүүхэд Залуучуудын Сангаас санаачилсан ядуу амьдралтай охин хүүхдийн сургуульдаа дахин суралцахыг тэтгэн дэмжих нийгмийн үйл ажиллагаа юм. Уг төлөвлөгөөг 1994 онд Түвдэд хэрэгжүүлснээс хойш, бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо жич нийгмийн олон салбарын тус дэмжлэгтэйгээр, нийт 10 сая юаний хөрөнгө мөнгө санхүүжүүлж, Түвдэд " Чүньлэй" гэсэн охидын 9 сургууль байгуулж, мөн "Чүньлэй" нэрэмжит охидын 48 анги эрхэлж, бараг 10 мянган охин хүүхэд бага сургууль, дунд сургуулиас их сургууль хүртлэх боловсрол хүртсэн байна.
Өнөө Түвдийн ядуу нутгийн охидын боловсрол хүртэж байгаа хэмжээ 96.6%-д хүрчээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|