Хятадын төв банк болох Хятадын ардын банкны 14-нд нийтлүүлсэн бүртгэлийн тоо баримтад харуулснаар, оны эхний хагаст Хятадын банк санхүүгийн байгууллагын юаний хадгаламжийн хэмжээ нэлээд түргэн нэмэгдэж, харин зээлийн өсөлт тогтвортой байна. Оны эний хагасын банк санхүүгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байна гэж Хятадын ардын банкынхан хэлж байна.
Сүүлийн үеийн нийтэлсэн бүртгэлийн тоо баримтын дагуу, Хятадын банк санхүүгийн байгууллагын юаний хадгаламжийн хэмжээ 5 триллионд ойртож, ноднины мөн үеийнхээс 1 триллион 500 тэрбум юань нэмэгдэв. Юаний зээл 2 триллион 500 тэрбум юань нэмэгдэж, ноднины мөн үеийнхээс 9 сая юань дутуу нэмэгджээ.
Үүнээс гадна, 6-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ 1 триллион 800 тэрбум ам долларт хүрч, ноднины мөн үеийнхээс 30 хувиар нэмэгдэв. Гэвч 6-р сарын гадаад валютын нөөцийн нэмэгдлийн хурдац бага саарсан юм байна.\Баясгалан орчуулж, Буян хянав\
|