• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-14 09:45:34    
Бээжигийн Олимпийн наадмын хугацаанд олон төрлийн арга хэмжээ зохион явуулна

Синьхуа Агентлаг

       Наадмын Сурвалжлагч 13-ны өдөр Бээжинд болсон Хятадын брэндийн наадмын хэвлэл мэдээллийн бага хурлаас мэдээлснээр, бие даан шинийг нээх үзэл санааг бадруулан, үндэстний бие даасан брэндийг дэлгэрүүлэх зорилготой Хятадын брэндийн 2-р наадам Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд том хэмжээний олон арга хэмжээ зохиож, Хятадын брэндийг дэлхий нийтэд танилцуулах юм байна.

        Хятадын брэндийн 2-р наадам нь "2008, Олимпийн ариун галаас брэндэд" уриан дор болох бөгөөд "2008 Хятадын Олимпийн нэр хүндэт брэнд шалгаруулах цуврал арга хэмжээ", "Бээжингийн Олимп болон үндэсний брэнд", "Олимпийн брэндийн борлуулга" зэрэг чуулга уулзалтуудыг зохиож, "Бээжингийн Олимп болон брэндийн борлуулгын том том судалгааны ажлын тайлан" болон "Олимпикийн тунхагаас брэндийн тухай Хятадын тунхаг"-ийг нийтэлж, Бээжингийн Олимпийн наадмаас Хятадын брэндийн хөгжилд үзүүлэх нөлөөг дүгнэх болно. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\